Хэзээ дотроо бүр сургууль ч төгсөөгүй юм байх даа? Хэзээ сургуулиа хаячихсан юм бол? гэж бодонгоо Шао Ханьшэн буруу замаар орсонд нь гайхширч байв. Замбараагүй төрөлх гэр бүл нь түүнийг хулчгар, өөрийгөө голдог нэгэн болгож өсгөсөн бөгөөд ахлах сургуулиа төгсөөгүй нь түүнийг тэнэг болгож, байнга л хулхидуулдаг болгожээ.
Бага байхаасаа л нийгэмд хөл тавин зүтгэж, олон ч зовлон үзсэн тэрээр цаашид тэсч чадахаа болиод амар хялбар арга хайн түүгээр ивээлдээ авахыг хүссэн юм болов уу?
Хэрэв тэр байгаагүй бол энэ хүүхэд өөр хүн хайх байсан гэж үү? Түүнийг ямар ч хамаагүй аргаар зөв замд нь эргүүлэн оруулах ёстой.
Түүнд хувийн ахлах сургууль олж өгөөд хамгийн багадаа л их сургуулийг нь төгсгө. Энэ тухай гэрээнд тусга гэж Шао Ханьшэн сануулав.
Секретарь Чэнь толгой дохин, Генеральный директор Шаогийн хэлдэг зөв байна аа. Орчин үеийн интернет хэрэглэгчид бүгд л боловсролгүй хүмүүсийг шоолж байдаг шүү дээ. Хэрэв тэр цаашид хол явахыг хүсч байвал өндөр боловсрол зайлшгүй хэрэгтэй. Би яг одоо үүнийг зохицуулъя гэлээ.
Бай Синъинь тэр мөчид өөрийн ирээдүйн талаар юу ч мэдэхгүй байсан ба Лхагва гараг болоход Шао корпораци дээр очиж гэрээ байгуулаад, өөрийгөө дахин нэг удаа Элсэлтийн шалгалт өгөх болсон тухай харамсалтай мэдээг олж мэджээ!
Уг биеийн эзэн урьд нь элсэлтийн шалгалт өгч байгаагүй ч, цаг хугацааг гатлан ирэхээсээ өмнө тэр өөрөө өгч байсан бөгөөд өөрийн сурах чадвараа сайн мэдэж байлаа.
Дэхий сул дорой тул хичнээн хичээгээд ч өндөр оноо авч чадахгүй, хэдэн ч удаа дахин шалгалт өгсөн ялгаагүй байх болно.
Тэрээр гэрээг нэг удаа гүйлгэн харвал гэрээний хугацаа таван жил, компанитай ашиг хуваах хувь нь дөрвөн хувь нь зургаа буюу тэрээр зургаан хувийг нь, компани нь дөрвөн хувийг нь авах аж.
Энэ нь түүнийг ихэд гайхшруулав. Өмнөх компани нь түүнтэй ашгаа найм хоёр хуваадаг байж билээ. Тэр хоёрхон хувийг нь авч, компани нь найман хувийг нь авдаг байсан юм чинь, энэ чинь ерөнхий захирлын тэжээвэр шувуухай болсны ашиг тус гэж энэ үү дээ?!
Гэхдээ сайн талтай зэрэгцээд муу тал ч байгаа байх. Тэр бас бие сэтгэлээ худалдах хэрэгтэй болох нь. Энэ тухай бодоход л Бай Синъинь маш ихээр шаналж байв.
Гэсэн хэдий ч нөгөө хүн нь Шао Ханьшэн гэдгийг бодоход л түүний сэтгэл жагхан уужирч байлаа. Тэрбээр секретари Чэньгээс, Генеральный директор Шао надтай хэзээ уулзана гэж хэлсэн бэ? Надад урьдчилан хэлж чадах болов уу? Би ч бас сэтгэл зүйн бэлтгэлтэй байхсан гэж асуув.
Бай Синъинь бүх зүйлийг тодорхой болгосныхроо секретари Чэнийн өрөөнөөс гарч Шао Ханьшэний албан өрөөнд орж илтгэлээ.
Түүнийг сургуульд явуулахад ямар нэгэн санал гомдол байна уу? гэж Шао Ханьшэн асуув. Тэрээр олон хүүхдүүд сургуульд сурахаас илүүтэй гадагшаа гарч ажил хийхийг илүүд үздэгийг мэдэж байлаа. Хэрэв Бай Синъинь сайн сайхныг ойлгохгүй юм бол түүнийг татаж авах ямар ч шаардлагагүй ажээ.
Тэр зөвшөөрсөн. Зүгээр л түүнд дотуур байр бэлдэж өгнө гэдгийг нь хэлэхэд жаахан сэтгэлээр унасан. Тэр өөрийгөө Генеральный директор Шаотой хамт амьдарч чадна гэж бодож байсан бололтой гэж секретари Чэнь үнэн бодит байдлыг илтгэв.
Үнэхээр ч энэ үгийг сонсмогц Шао Ханьшэний хөмсөг зангираад ирлээ. Түүнд арай хатуухан менежер олж өгөөд, гадагшаа гарч ямар нэгэн танихгүй ивээн тэтгэгч хайлгахаа боль гэв.
Секретари Чэнь: Ойлголоо, үүрэг даалгаврыг бүрэн биелүүлэх болно гэлээ.
Шао Ханьшэн хоёр сүмээ базлан илэв. Тэр сүүлийн үед Бай Синъиньд хэтэрхий их анхаарал хандуулаад байна уу даа?
Өнөөдөр компани дээр ямар нэгэн ажил гарсангүй тул Шао Ханьшэн эрт явахаар бэлтгэв. Тэрээр машинаа унаад компаниа орхин явах үедээ компанийн урд талын замын хажууд Бай Синъинийг дахин олж харжээ.
Бай Синъинь эргэн тойрноо харж зогсоод автобусны буудал хайж байв.
Ирэхдээ автобусаар ирсэн хэрнээ буцахдаа буцах автобусны буудлаа олж чадахгүй байлаа. Ийм халуун өдөр нар ээж түүний царай нь улайжээ.
Шао Ханьшэн Бай Синъиний энэ замаар эргэлдэн байж эцэст нь уулзвар дээр баруун гар тийш эргэх газраас автобусны буудал олж аваад, нэг автобусны араас хэдэн метр гүйж байж арай гэж автобусанд сууснаа, суугуут нэг юм хэлчихээд буцаад буугаад энэ замаар дахин эргэлдэж байгааг харвал төөрчихсөн бяцхан туулай шиг л харагдана.
Бас жаахан уур нь хүрч төөрчихсөн бяцхан туулай шиг байлаа.
Шао Ханьшэн өөрөө ч мэдэлгүй санаа алдаад, дуут дохио өгөн Бай Синъиний анхаарлыг татав.
Бай Синъинь цочиж айсандаа үс нь босох шахан эргэж хараад Шао Ханьшэний машиныг хармагцаа бие нь дахин чичрэв.
Дөнгөж саяхан тэр секретари Чэньгээс Шао Ханьшэнийг хэзээ өөртэй нь уулзахыг асуусан бөгөөд секретари Чэнийн хэлснээс үзвэл Шао Ханьшэнд одоогоор түүнтэй уулзах зав байхгүй байсан юмсан, гэтэл яагаад Шао Ханьшэн өөрөө хүрээд ирэв ээ?
Энэ нь секретари Чэнийг түүнийг Шао Ханьшэнтэй маш их уулзахыг хүсч байгаа гэж бодоод Шао Ханьшэнд хэлчихсэн юм болов уу? Тэгээд л Шао Ханьшэн түүнийг хайж ирсэн хэрэг үү?
Тэр хэдийнэ Шао Ханьшэнийг харчихсан болохоор зүгээр л нуугдаад зугтаачихаж болохгүй биз дээ. Замын хажууд зогсож байгаад Шао Ханьшэн рүү тэнэг царай гарган инээмсэглэв. Генеральный директор Шао, та ажил тарчихсан юм уу? Би буцаж яваа юм аа, тантай юм яриад байх завгүй нь, би түрүүлээд...
Эхлээд явья гэж хэлж амжаагүй байтал Шао Ханьшэний: Суугаадхаа гэж хэлэхийг сонсов.
Бай Синъинь: !! Ийм хурдан эхлэх гэж байгаа юм уу? Өдрийн цагаар Шао Ханьшэн яаж бодсон ч өдрийн цагаар зугаацаад явах хүнгүй л харагдах юм даа...
Тэрээр сандарч бас биеэ барьсаар машины хаалгыг татан сууж: Генеральный директор Шао, та намайг санаад хайж олов уу гэв.
Үүнийгээ хэлж дуусаад тэр даруй ам хамхив. Би өөрөө юу яриад байна аа? Энэ үг чинь яг л Шао Ханьшэнийг өөрийг нь ирж олоогүйд гомдоллож байгаа юм шиг сонсогдож байна шүү дээ.
http://bllate.org/book/40524/5145063
Сказали спасибо 0 читателей